0
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /дөрвөн зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.