dobu.mndobu

Чингис хаан музейд өчигдөр 2007 хүн үйлчлүүлжээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-03-02

Чингис хаан музейд өчигдөр 2007 хүн үйлчлүүлжээ

Монгол орон даяар зохион байгуулж буй музейн нээлттэй өдрүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ.

[caption id="attachment_2605" align="alignleft" width="397"] Чингис хааны музей. 2023.03.01[/caption]

Чингис хаан музей үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Чингис хаан үндэсний музейгээр өчигдөр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байжээ. Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.