0
Богд Зонховын их дүйчэн өдөр буюу Зулын 25-н өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Тэгчэн сожон" хүртээлээ.
Тус дүйчэн өдрийн ёслол 15:00 цагт Жанрайсэгийн урд талбайд гал тахих үйлээр эхэлнэ. Энэ жилийн гол онцлог нь монгол хэлээр ном хурах явдал юм. Үүний дараагаар зул өргөх ёслол болох аж.
Зулын 25-ныг Богд Зонховын дүйчэн өдөр гэж нэрийддэг. Дүйчэн гэдэг нь онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай. Энэ өдөр буян хийх өдөр тул бие хэл, сэтгэлээрээ сайн үйл хийх учиртай аж.
Энэ өдөр үйлдсэн буян түмээр арвиждаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс нүгэл үйлдэх, мал төхөөрөх зэргийг цээрлэдэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.