0
Хорватын Порес хотноо болсон чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн өндөр амжилттай оролцов.
Тодруулбал А ангиллын 62 кг-ийн жинд Т.Даваахуяг мөнгө, В ангиллын 88 кг-ын жинд Д.Уламбаяр мөнгө, D ангиллын 70 кг-ын жинд Н.Баатар алт, С ангиллын 130 кг-ын жинд A.Aлтанхуяг алт, D ангиллын 130 кг-ын жинд Ш.Баянмөнх хүрэл, E ангиллын 130 кг-ын жинд Ц.Анхбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.
Харин сонгомол бөхийн төрөлд С ангиллын 130 кг-ын жинд А.Алтанхуяг алт, С ангиллын 130 кг-ын жинд М.Цанлиг хүрэл медаль тус тус хүртэв.
Мөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Олон улсын шүүгч Батбаатарын Номин-Эрдэнэ оролцсон юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.