dobu.mndobu

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн аж.

Тэгвэл энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс автотээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа мөн 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар тус тус өсжээ.

 

Хуваалцах:

|
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ

Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ

27 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна

Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна

2 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

20 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Их Нацагийн гээгдсэн түүх

Их Нацагийн гээгдсэн түүх

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.