0
Огноо2024-12-03
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа.
Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Монгол Улсын Засгийн газраас дахин боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийн төслийг Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлах хугацааг тодорхой болгохтой холбоотой асуудлаар санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолсныг дурдлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Б.Түвшин, Д.Батбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.
Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр нэгдсэн хуралдаан түр завсарлав.
Төсвийн байнгын хороо хуралдсаны дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аубакир хийв.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон танилцуулга бэлтгэснийг дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуув. Тэрбээр, орон нутгийн төсвийг батлах хугацааг зааж өгөх нь зөв байсан боловч санал гаргасан гишүүн саналаа татаж авсан байна. Гэхдээ орон нутгийн төсөв батлах хугацааг тодорхой заах асуудлыг эргэн харах шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр улсын төсвийг алдагдалгүй батлах агуулга бүхий заалт байна. Гэтэл эсрэгээрээ орлогоо дайчилж, улсын төсвийг алдагдалтай батлах ёстой хэмээн Ерөнхийлөгч хориг тавивал яах эсэх талаар асуухад, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуллаа.
Тэрбээр, орон нутагт төсөв батлахад хугацаа тавьж өгөхийг дэмжиж байна. Цаашид хугацаа тавьж өгөхөд анхаарах хэрэгтэй. Төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй хэлэлцэх ёстой гэсэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон заалтаа баримталсан асуудал гэв.
Түүний дараа Төсвийн байнгын хороо төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасан тул төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталж, эцсийн найруулгыг сонсов.
Хуваалцах:
"Эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 75 хувь нь дутуу төрсөн нярай байна"
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Үндсэн хууль сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
1 цагийн дараа
Тоймч Э.Энхболд
Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ
6 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барина
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тараах 32 мянган зуухыг "Экоресурс" ХХК ₮27.3 тэрбумаар нийлүүлэхээр болжээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэгдүгээр хороололд агаарын чанар "их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөвсгөлийн Ханхад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: Найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон Ж-г цагдан хорьж, шалгаж байна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ онд метро, трамвай, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.