0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан билээ.
Үүний дараа тэрбээр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж, төрийн тамгаа гардаж үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Төрийн тамгыг Батлан хамгаалахын өмнөх сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр гардуулан өгсөн юм.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож өнгөрсөн жилүүдэд тус салбарыг амжилттай удирдан ажилласан дэслэгч генерал Г.Сайханбаярт талархал илэрхийлсний зэрэгцээ шинээр томилогдоод буй Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.