dobu.mndobu

"Эрүүл би-Гэрэлт ирээдүй" өсвөр үеийн суралцагчдыг чадавхжуулах сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна

"Эрүүл би-Гэрэлт ирээдүй" өсвөр үеийн суралцагчдыг чадавхжуулах сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна

Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, хүчирхийлэл, өөрийгөө хамгаалах, БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл би-Гэрэлт ирээдүй” өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр чадавхжуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг ЭМЯ, НЭМҮТ, БЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, FARO foundation хамтран 6 дүүргийн 6 сургуулийг оролцуулан 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр  сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 105 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130-р сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн Өргөө сургуулийн нийт 900 суралцагч, 24 эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар хамрагдаж байна.  

Сургалтаар 

 Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

 Мэдлэгээр хамгаалъя - БЗДХ, ХДХВ-аас сэргийлэх

 Өөрийгөө хайрлая - Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголт, стресс, түгшүүр, сэтгэл зүйн тусламж

 Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс сэргийлэх

 Зөв амьдралын таван ур чадвар 

 Түмэн дасгал зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл хүргэн хамтран ажиллаж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.