dobu.mndobu

Мисс Э.Энхдэлгэрэх олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан асуудлаар шүүхэд хандахаар болжээ

Мисс Э.Энхдэлгэрэх олон улсын тэмцээнд оролцох  эрхээ хасуулсан асуудлаар  шүүхэд хандахаар болжээ

“Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагчаар тодорсон Э.Энхдэлгэрэх олон улсын “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэж байсан ч зохион байгуулагчдын шийдвэрээр оролцох боломжгүй болжээ.

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард болсон үндэсний тэмцээнд тэргүүлсэн Э.Энхдэлгэрэхийг Пуэрто Рико улсад зохион байгуулагдах “Miss Universe”-ийн 75 дахь удаагийн тэмцээнд оролцуулахаар төлөвлөж байсан юм.

Гэвч арваннэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагчдын зүгээс түүнийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй болсон тухай мэдэгдэж, оронд нь дэд байрын шагналт О.Намуунааг илгээхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Харин Э.Энхдэлгэрэх зохион байгуулагчдын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, хууль, шүүхийн байгууллагад хандахаар болжээ. Тэрбээр өөрийн нэр төр, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.