dobu.mndobu

ФОТО: Нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль

ФОТО: Нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хамтран урсгал болон тогтоол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Алба хаагчид ширүүн урсгалтай голоос аврах ажиллагааг зохион байгуулахдаа өөрийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй нөхцөл байдлыг сонгож, нэрвэгдэгчийг аврах,  анги, салбаруудын аврах ажиллагааны үеийн харилцан ажиллагаа,  агаарын хөлгөөр нэрвэгдэгчийг урсгал уснаас аюулгүй зайд нүүлгэн шилжүүлэх зэрэг дадлагыг хийж, ур чадвараа дээшлүүллээ.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.