dobu.mndobu

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна

НЗДТГ-аас “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-өөр таван улсын таван хотын нийт 63 сурагчийг долоон өдрийн турш Улаанбаатар хотноо хүлээн авч байна. Тодруулбал, уг хөтөлбөрт Тайландын Хаант Улсын Бангкок хот, ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо зэрэг хотуудын шилдэг сурагчдын төлөөллүүд оролцож байгаа юм.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд нийгмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний нэг нь сурагч солилцооны хөтөлбөр юм. Сурагч солилцооны хөтөлбөрөөр дамжуулан бусад улсын хүүхдүүдэд үндэсний түүх, соёлоо сурталчилж буй. Цаашид уг хөтөлбөрийг улам өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт оролцож буй сурагч, багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.