dobu.mndobu

Б.Энхбаяр: Засгийн газраас Соёлын сайдын багц дахь ₮18 тэрбумын ваучерийг хасаж өргөн барьсан

Б.Энхбаяр: Засгийн газраас Соёлын сайдын багц дахь ₮18 тэрбумын ваучерийг хасаж өргөн барьсан

УИХ-ын чуулганы өнгөрөгч Баасан гарагийн (2024.12.06) нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураасан.  Санал хураалтад нийт 103 гишүүн оролцсоноос 64 нь буюу 62.1 хувь нь дэмжээгүй учир уг хуулийн төслийг хэлэлцэхээргүй болсон юм. Уг хуулийн төсөлд кино үзэх ваучер олгох 18.3 тэрбум төгрөгийн асуудал багтсан гэх ойлголт олон нийтийн дунд үүсэж, "ваучер"-ын мөнгийг баталчихлаа гэх шүүмжлэл гараад байсан. Тэгвэл шинээр өргөн барьсан 2025 оны төсөвт уг мөнгө тусгагдаагүй, хасагджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Соёлын сайдын багцад 18 тэрбумын ваучерийг Засгийн газраас угаасаа хасаж УИХ-д өргөн барьсан болно" хэмээсэн байна. 

Тэгэхээр кино үзэх ваучер олгох 18.3 тэрбум төгрөг төсөвт тусгагдаагүй. Харин ваучерийг тусгасан хуулийг хэлэлцэхээс УИХ-ын гишүүдийн олонх нь татгалзсан гэсэн үг аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.