0
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж өндөрлөсөн.
Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцсон бол Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртэн, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардсан юм. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа ийнхүү хүртлээ.
2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.