0
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Амины орон сууцны мэдээллийн төвийг нээхээр бэлтгэж байна. Нээлт арван хоёрдугаар сарын 18-нд "Еco build megastrore"-ийн гурван давхарт болно.
Тус төв нь гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах болон иргэд өөрсдөө хямд үнээр амины орон сууц барих, ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эдгээр цогц мэдээлэл, үйлчилгээг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилготой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.