0
Өнөөдөр /2024.12.16/ 13 цагийн байдлаар Хайлааст, Баянхошуунд агаарын чанарын индекс 500 давж, Нэгдүгээр хороололд 409 буюу "маш их бохирдолтой" хэмжээнд тус тус хүрчээ. Харин Толгойт, Дамбадаржаа хэсгээр "их бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байгаа юм.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Тэгвэл дээрх үзүүлэлтийг үүнтэй харьцуулбал Хайлааст, Баянхошуунд амьдардаг иргэд хүний эрүүл мэндэд "10 дахин хортой" агаараар амьсгалж байна.
Өглөөний 08 цагийн байдлаар Хайлаастад 201, Баянхошуунд 217, Нэгдүгээр хороололд 340 гэсэн үзүүлэлтийг зааж байв. Үүнээс харахад 5 цагийн хугацаанд агаар Хайлааст, Баянхошуунд ойролцоогоор 2-3 дахин их бохирдолтой болжээ.
08:30 цагийн байдлаар хотын төв хэсэгт агаарын чанарын индекс 199 буюу бага зэргийн бохирдолтой байсан бол 30 минутын дараа 09:00 цагийн байдлаар 403 буюу их бохирдолтой түвшинд хүрсэн юм.
Эх сурвалж: Агаар.мн
МУИС-ийн Агаар орчны мониторингийн лаборатори
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.