dobu.mndobu

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ чиглэл өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ чиглэл өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нар болон хотын удирдлагуудыг дуудан агаарын бохирдлын асуудлаар үүрэг чиглэл өгчээ. 

Энэ үеэр тэрбээр өөрийг нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан жилүүдэд утаа одоогийнхоос хоёр дахин бага байсан талаар дурьдаад, агаарын бохирдлыг хоёр дахин бууруулахыг үүрэг болгосон байна. 

Ингэхдээ, "Намайг Ерөнхий сайд байхад хүн бүр утааг шийдэхэд анхаарч байсан. Шахмал түлшний асуудлыг шийдсэн. Түүхий нүүрс түлэхийг хориглосон. Цахилгаан станц болоод уурын зуухуудын шүүлтүүрийг сольсон. Цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд хяналтаа маш сайн тавьж, уулын орой дээрээс дурандаад түүхий нүүрс түлж, дугуй шатааж байгаа айлуудад хариуцлага тооцож байсан түүхтэй. Үүнтэй адил хариуцлагатай, уялдаа холбоотой ажиллавал утааны асуудлыг шийдэх боломж бий. Тийм байдлаар хоёр дахин бууруул. Цаашлаад гал түлэхгүй байх инженерийн барилга байгууламжуудад анхаар" хэмээжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.