dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Хуваарийн дагуу өнөөдрийн (2024.12.18) хуралдаан эхэлжээ. 

Хуралдаанаар, 

-Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар,

-"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар,

-Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар,

-Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн,

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,

-Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.