0
Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн бойны тоот гудамжинд автомашин мөргөлдсөн” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн "С" /эр.55н/ нь Toyota Carina маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Т-ын жолоодож явсан Volvo FMFH маркийн автомашины араас мөргөж, жолооч С /эр.55н/ амь насаа алдсан, 1 зорчигч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.