0
Энэ сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд дуучин Rookie цахим орчинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ "Намайг хамгийн түрүүнд барьсан цагдаа нарт бүх хөрөнгөө өгье гэх” утгатай бичлэгийг нийтэлсэн. Үүний дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж иргэн М-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.