0
Олон улсын театрын 12 дахь удаагийн "МИТЕМ" наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" жүжгээр нээхээр болжээ. "МИТЕМ" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски өнгөрсөн аравдугаар сард өөрийн биеэр гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар "Тэнгэрийн хүү" жүжгийг үзэж, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэд талархал илэрхийллээ. Мөн энэ үеэрээ Чингис хааны эш хөргийг дурсгал болгон наадмын үйл ажиллагаанд амжилт хүслээ..
#тэнгэрийнхүү
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.