dobu.mndobu

Гааль дээрх бараанаас могой, яст мэлхий илрүүлжээ

Гааль дээрх бараанаас могой, яст мэлхий илрүүлжээ

Энэ оны арванхоёрдугаар сард улс хоорондын шуудан илгээмжээр БНСУ-аас илгээгдсэн “сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл” гэж мэдүүлсэн илгээмжээс гаалийн хяналт шалгалтаар есөн яст мэлхий, хоёр могой илрүүлжээ.

1 хүн нарын зураг байж магад

Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан аж.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES)-ийн 2 дугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлжээ. Тус конвенци болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагуудаас “зөвшөөрөл” авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг.

Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын хяналтан дор “зөрчлийн хэрэг” нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авч хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Иймд иргэд, ААН та бүхнийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулж байна.

бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: ГЕГ 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.