0
Агаарын чанарын индекс өнөөдөр /2024.12.21/ 10:00-11:00 цагийн хугацаанд Баянхошуунд 486, Хайлаастад 416 болж "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ.
Харин Толгойт, МҮОНРТ зэрэг цэгүүдэд "бохирдолтой" байгаа бол Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Богд хааны ордон музей хэсгээр тус тус "цэвэр" гэсэн үзүүлэлтийг зааж байна. Бусад газар агаар "бага бохирдолтой", Бөхийн өргөө хэсгээр "хэвийн" хэмжээнд байгаа юм.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.