dobu.mndobu

Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана

Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр (2024.12.23) УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагаас эхлэх товтой байна. 

Харин 14:00 цагаас Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно. 

12:00 цагаас Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

13:30 цагаас Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

14:00 цагаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

15:30 цагаас Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болохоор тов гарчээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.