0
Иргэн Э.Энхзориг ковид-19 цар тахлын үеийн Эрүүл мэндийн яамны төсөв, зарцуулалтыг ил болгохыг сайд асан Д.Сарангэрэлээс удаа дараа шаардаж байсан. Тэгвэл Д.Сарангэрэлийг Бүгд Найрамдах Болгар улсад суух элчин сайдаар томилохоор болсонтой холбогдуулан иргэн Э.Энхзориг дараах мэдэгдлийг цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр,
"Хоёр жил шүүх цагдаагаар уяж шар махтай минь хатааж хаячхаад яваад өгнө гэнэ үү? Ковидын төсөв нэхсэн нь ялтан, нэхүүлсэн нь элчин сайд.
1.Сарангэрлийн баримтуудыг АТГ дээр аваачиж өгнө.
2.Хилийн хориг тавиулах хүсэлт өгнө
3. Хэрвээ У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг элчин сайдаар явуулахыг батламжлах юм бол ковидын төсвийг нуун дарагдуулах, дархан цаазат газар зөвшөөрөлгүй газар олголт, Цахим эрүүл мэнд төслөөр дамжуулан гадаад улсуудад монголчуудын нууцын мэдээллийг задруулсан байж болзошгүй эдгээр хэргүүдэд хамаатай гэж ойлгож Монгол улсын ерөнхийлөгчийг үндсэн хуулиа зөрчсөн гэж үзэн огцруулах жагсаалыг хийх болно. Шаардлагатай бол #өлсгөлөн_зарлана гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.