0
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2024.12.25) ээлжит хуралдаан 08 цагаас эхлэн үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 42 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал,
-Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар,
-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар,
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
-“2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.