dobu.mndobu

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудын ТАНСАГЛАЛ

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудын ТАНСАГЛАЛ

-Э.Ууганбаяр захирал аа, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байна-

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагын багийн тансаглал, хууль бус худалдан авалт, төлөвлөөгүй хөрөнгө оруулалт, төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл хөтөлбөрүүд гэх мэт хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрчээ. Ялангуяа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг илтэд зөрчсөн гүйлгээ нэжгээд байна.

“Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Хужирт тур” ХХК-тай ХАГ/24/19 дугаартай “Эмчилгээ, сувилгааны үйлчилгээ”-ний гэрээг байгуулжээ. Улмаар 2024 оны наймдугаар сарын 26-ны өдөр 19,800,000 төгрөгийг шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийнхан Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хан хужирт амралт, рашаан сувиллын цогцолборт амарчээ.

Мөн 2024 оны наймдугаар сарын 13-ны өдөр “Шинэ Хужирт” ХХК-тай 2024/02 дугаар “Эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, 2024 оны наймдугаар сарын 26-ны өдөр 10 сая төгрөгийн төлбөр төлсөн байна. “Шинэ хужирт” ХХК-ийн Натурмед уламжлалт сэргээн засах төв нь Сонгинохайрхан дүүрэг Найрамдалд үйл ажиллагаа явуулдаг юм байна

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн шилэн дансны хуулга:

Хамгийн хачирхалтай нь, дээрх зардлын зарцуулалт тодорхойгүй, ямар зорилгоор амралт, сувилал, эмнэлгийн үйлчилгээ авсан хэрэгцээ шаардлага тодорхойгүй байгаа юм. Бидэнд ирсэн мэдээллээр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн нэр дээр “Мини бар”-ны нэхэмжлэх хүртэл ирсэн байна.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.