1
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Машины ченжүүд намайг огцруулна гээд акц хийж байна гэсэн. Халтар төгрөг цуглуулсан хэдэн муу ченжүүдээс айгаад байх юм байхгүй. Тэд бол Монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа хүмүүс. Өчнөөн жил иргэдээ шулж амьдарлаа. Татвар төлөхгүй, Японоос вагон вагоноор машин ачуулна. Чаддаг юм бол энд ирээд суулт хий" хэмээн хэлсэн. Ийн ченжүүдийг доромжилсон нь олны дургүйцлийг хүргээд байв.
Үүнтэй холбогдуулан Эко автомашин импортлогчдын холбооноос "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч Г.Төрболд хянаад, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй хэмээн үзэж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.