dobu.mndobu

"Эхийн алдар" одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдлээ

"Эхийн алдар" одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдлээ

Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эхийн алдар" одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.

Үүний дагуу "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болголоо.

Улмаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэх юм.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь "Алдарт эх"-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.