dobu.mndobu

Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ

Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ

Өнөөдөр /2024.12.27/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 1072 хувьцааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авсан. Өөрөөр хэлбэл ахмад настны тэтгэвэр болон оюутны сургалтын төлбөр, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг төлбөрүүдэд худалдаж авсан. Тухайн үед хувьцаа үхмэл байсан учир иргэд буцааж төрдөө өгсөн. Гэвч өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд дараалан хувьцаа олгох асуудал идэвхтэй явж байгаа. Тийм учраас иргэдийн хувьцааг иргэд өөрийн нэрлэсэн үнээр буцааж худалдаж авах тогтоолын төслийг санаачилсан байгаа. 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК нийтдээ 15 тэрбум хувьцаатай. Түүний 3 тэрбум хувьцаа ард иргэдэд ногдол ашиг болж очсон. Иргэн бүхэн 1072 хувьцааг 933 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр авсан. 

Нэгдүгээрт, УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолоор зөвхөн Засгийн газар л иргэдийн хувьцааг буцааж нэрлэсэн үнээр худалдаж авах эрхтэй. 2012 онд гаргасан шийдвэрийн дагуу 322767 ахмад настан хувьцаагаа төрдөө өгсөн байна. 515791 эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүс хувьцаагаа буцааж Засгийн газарт өгсөн. 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн 278, 258 оюутан сургалтын төлбөртөө хувьцаагаа суутгасан байна.

Хоёрдугаарт, Сайн хувьцаа хөтөлбөр 2016 онд хэрэгжсэн. Үүнд төрөл бүрийн 1294302 иргэний хувьцааг Засгийн газар худалдаж авсан. Тэгэхээр энэ үйл явцаас харахад 2012, 2016 оны сонгуулиар иргэдийн хувьцааг худалдаж авах, сонгуульдаа санал авах зорилгоор энэ ажлуудаа хийсэн. Үүнд мэдээлэлгүй байсан иргэд хувьцаа хэрэггүй байгаад байхаар Засгийн газартаа зарах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Гэтэл өнөөдөр хувьцаа амилж нэлээд идэвхтэй байгаа. Тийм учраас энэ хүмүүсийн асуудлыг шийдэх маш чухал байгаа. 

Нийтдээ 2512779 иргэний 886 сая 300 мянган хувьцааны 826 тэрбум 830 сая төгрөгийн хувьцааг худалдаж авсан Энэ хувьцааг буцааж иргэдэд нь худалдаж авах боломжийн тогтоолын төслийг гаргаж өгнө. Тэгэхээр төсөвт ямар нэгэн дарамт болохгүй. Яагаад гэвэл нэрлэсэн хувьцаагаа буцааж худалдаж авна. Үүний үр дүнд буцаагаад ногдол ашгаа авах боломж иргэдэд нээгдэх юм. 

Нэг гэрт дөрвөн өөр хувьцааны ногдол авдаг биш бүгд адилхан байгалийнхаа баялгийг хүртэх ийм боломж иргэн бүрт нээгдэнэ гэж үзэж байна.

327767ахмад настан байгаа. Үлдсэн 2200000 хөдөлмөрийн насны иргэд байна" гэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.