0
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт Амгалан амаржих газарт ажиллажээ. Энэ үеэрээ тэрбээр дараах мэдээллүүдийг өглөө.
Тодруулбал,
-Төрөхөөр ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай нойтон сальфетка, ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог боллоо. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм.
-Төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80 хувь нэмэгдүүлж байна.
Мөн Амгалан амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратанд А заалттай гурван нярай орлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.