0
Өнөөдөр (2024.11.04) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана. Ажлын хэсгийн хуралдаантай.
10.00-13:00 цагт: “Чингис хаан”-ы музейд “Эмэгтэй парламентчдын чуулган-2024”-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.
10.00-12:00 цагт “Арилжааны эвлэрүүлэн зуучлал “WHY MEDIATION”: Канадын сайн туршлага” чөлөөт ярилцлага УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд болно. Утас: 7011-6364.
11:00 цагт: ЭМЯ-нд Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
-Богд хааны ордонд музейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тууль хайлна.
12:00 цагт: Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд МСНЭ-ийн удирлага, төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүхтэй холбоотой хүсэлт өгнө.
Орон нутагт:
-Дундговь аймгийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд Ардын зураач, УГЗ Ц.Байдын “Өгүүлэмж” нүүдлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 11-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.
-Дорнод аймагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд соёлын байгууллагууд сарын турш үйл ажиллагаа зохион байгуулна.
-Өвөрхангай аймгт: “Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй” соёлын бүтээлч сарын нээлт болно.
Соёл урлаг:
-“Хятад орныг танин мэдэх” ӨМӨЗО-ны соёлын өдрийн нээлтийн ёслол болон бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт болно.
Х.ТҮШИГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.