0
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т батлан хамгаалах чиглэлээр 10 зорилтын хүрээнд 52 ажил, арга хэмжээг тусган Улсын Их Хурлаар батлуулсан. Энэ хүрээнд УИХ-аар Зэвсэгт хүчний Зэвсэг, техникийн шинэчлэл, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн жинхэнэ албатай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэл хийсэн юм.
Мөн Цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон жил хүлээгдсэн ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 25 хувиар олгохоор шийдвэрлүүлсэн.
Цаашлаад Зэвсэгт хүчний “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-уудыг батлуулан “Алслагдсан бүсийн нэмэгдэл”-ийг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн өгөхөөр тус тус тогтсон билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.