0
УИХ-ын гишүүд хуулиар өөрсдөдөө давуу эрх олгосон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй тохиолдолд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж буюу 42-48 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэлд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Энэ талаар УИХ-ын тухай хуулийн зургаадугаар бүлгийн 40-р зүйлд,
"40.9 Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.
40.10.Гишүүнийг эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 40.9-д заасан тэтгэмж бусад хангамж олгохыг хориглоно" хэмээн тусгажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.