3
Нийтийн тээвэрт 23 троллейбус явдаг байсан бөгөөд энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Учир нь, троллейбусны насжилт нь дуусч, өнгөрсөн сарын 31-нд сүүлийн удаа үйлчилгээнд явсан байна. 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн аж.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлсэн байна.
Өнгөрсөн жил их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирсэн. Нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаагаас өнөөдөр 1088 нь үйлчилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.