0
Увс аймгийн Зооноз өвчлөлийн үндэсний төвд энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 21:51 минутад Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвөөс дуудлага иржээ. Тодруулбал, "Боом өвчний шижигтэй, халдвар авсан байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ" гэсэн байна.
Ийнхүү мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг голомтот бүс нутагт ажиллаж, хөл хорио тогтоогоод байна. Халдвар авсан байж болзошгүй гэх иргэдийн өгүүлэмжээр тухайн багт оршин суудаг иргэд үхэр төхөөрөн хүнсэнд хэрэглэжээ. Иймд шинж тэмдэг бүхий хоёр иргэнд Увс аймгийн ЗӨСТ-өөс хийсэн молекул биологийн шинжилгээгээ хийхэд боом өвчний нянгаар үүсгэгдсэн халдвар авсан нь баталгаажсан байна. Тухайн иргэд Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн голомтот бүс нутагт хөл хорио тогтоон, эрсдэлийн тандалт судалгаа хийж байна.
Иймд хөдөлгөөн удааширсан, бэлчээрт явахгүй байгаа, гэдэс хөөсөн зэрэг шинж тэмдэг бүхий мал болон малын гаралтай түүхий эдтэй харьцахгүй байх, хүнсэндээ хэрэглэхгүй байх. Мал нядалгааны үед халдвар хамгааллыг онцгой сахих шаардлагатайг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.