0
Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Уг аудитын тайлангаас онцлох ноцтой баримтуудыг цувралаар дэлгэж байна.
"Тавантолгой түлш" ХХК 2023 онд нийт 218 тэрбум 995 сая 200 мянган төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Үүнээс 68 тэрбум 789 сая төгрөгийн 13 зөрчлийг илрүүлсэн байгаа юм.
Эдгээр аудитын зөрчлөөс хамгийн их мөнгөн дүнтэй нь Нүүрс баяжуулах болон хагас коксын үйлдвэрийг байгуулах төслийн хүрээнд зарцуулсан хөрөнгө.
Тодруулбал, Нүүрс баяжуулах болон хагас коксын үйлдвэрийг байгуулах төслийн хүрээнд санхүүжигдсэн 11 гэрээт ажил нь 60-100 хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа боловч ажлыг бүрэн хүлээж аваагүй, хөрөнгийн бүртгэлд тусгаагүй, цаашид төслийг үргэлжлүүлэх эсэх талаар ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн албан ёсны шийдвэр гараагүй, төслийн ажлыг зогсоосон гэжээ. Үүнд нийт 49 тэрбум 836 сая 918 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Сануулахад, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-өөс 2020 онд гаргасан тогтоолын дагуу “Нүүрс баяжуулах үйлдвэр барих" төслийг эхлүүлж байсан. Энэ хүрээнд 23 оныг дуустал 60-100 хувийн гүйцэтгэлтэй 49.8 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлсэн байгаа юм. Гэвч үйлдвэрийн ажил зогссон. Өөрөөр хэлбэл, 50 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан болж таарч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.