0
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газар суудлын автомашин онхолдож 1 хүн дарагдаж нас баржээ.
Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 7-ны 21:53 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.