0
“GAM3RS_X” болон “GRID”-ээс зохиож буй 850 мянган ам.долларын шагналын сантай “Thunderpick World Championship 2024” тэмцээний хагас шигшээ тоглолтууд Герман улсын Берлин хотын “LVL Dome” аренад болж өндөрлөлөө.
Тэмцээнд Монголын “The MongolZ” баг урилгаар оролцсон бөгөөд финалд Данийн “HEROIC” багийг 3-1 (Dust II 13-8, Ancient 6-13, Anubis 13-11, Mirage 13-2) харьцаагаар хожиж аваргаллаа. Ингэснээр “The MongolZ” баг аваргын цом болон 500,000 ам долларын эзэн болж байна.
Мөн дэлхийн чансааны 5-р байрт бичигддэг болж байгаа юм. Тэдний урд Vitality, Spirit, NaVi, G2 багууд бичигдэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.