0
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийслэлд Тусгай дэглэм бүхий бүс байгуулах" талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулахаар төсөлд тусгажээ. Ногоон бүсэд Москва хорооллын арын дэнж, Нэгдүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг хамруулах аж.
Мөн ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаахыг /бүх төрлийн хатуу түлш/ хориглох юм. Цаашлаад зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах зэргийг хориглох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.