0
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2025.01.10) жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосныг мэдэгдлээ.
Тэрбээр, "Нэр бүхий иргэд байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг нэмснийг эсэргүүцсэн гомдлууд ирсэн.Жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээг тооцох итгэлцүүр аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооноос батлуулахаар ХЗДХЯ-д ирүүлсэн . Ингэхдээ бүрдүүлэх материалд нөлөөллийн материалыг бодит байдалд нийцэхгүйгээр ирүүлсэн байна.
Энэ итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг хүртэл нэмэгдсэн байгаа юм. Энэ нь Үндсэн хуульд заасан "хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарвалиар ялгаварлахгүй гэдэг зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 18-25 насныхан нэг өөр, 60-аас дээш насныхан нэг өөр үнийн дүнгээр даатгалд хамрагдана гэсэн үг. Тиймээс ХЗДХЯ-ны сайдын шийдвэрээр энэхүү шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа" гэсэн юм.
Дашрамд, Жолоочийн хариуцлагын шинэчилж, нэмэгдсэн даатгал хэрэгжих боломжгүй тул хамрагдсан жолооч нар төлбөрөө буцааж авах эрхтэй аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.