0
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилжээ. Улмаар өнөөдөр (2025.01.13) энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл өгч, УИХ-ын даргад өргөн барих аж.
Сануулахад, Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар 2023 онд Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Уг саналыг petition.parliament.mn цахим системд байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрсэн. Гэвч эл асуудлыг хэлэлцэхгүй байсаар өдийг хүрээд буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.