dobu.mndobu

Ж.Чинбүрэн: Утааны асуудлаарх сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн Лхагва гарагт хийнэ

Ж.Чинбүрэн: Утааны асуудлаарх сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн Лхагва гарагт хийнэ

УИХ-аас байгуулсан утааны асуудлаарх нийтийн сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн "Утааны асуудлаар ерөнхий сонсгол хийхийн өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн Лхагва гарагт цувралаар хийхээр товлолоо.

Энэ долоо хоногийн сэдэв нь "Агаарын бохирдол ба Эрүүл мэнд" гэсэн сэдвээр явагдана. Эхний дэд хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд даргалж явуулахаар тогтлоо.

Эхний дэд сэдвийн хүрээнд агаарын бохирдол эхийн урагт хэрхэн нөлөөлж буй талаарх асуудлыг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан байдлаар хэлэлцүүлгийг хийнэ.

Ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 22-нд "Зуух, түлшний хяналт, стандартын асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан даргалж явуулна.

Гурав дахь дэд хэлэлцүүлэг "Эрх зүйн орчин" санхүү, хариуцлага" сэдвээр явуулахаар болж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж явуулна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.