0
"Үхэж үл болно” киноны Жамухаас эхлээд олон түүхэн бүтээлийн дүрээр танигдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой уулзаж, батлан хамгаалах салбарын 2025 оны бодлого, зорилтын талаар яриа өрнүүлжээ.
2025 оныг батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого, зорилтынхоо хүрээнд Хөдөлмөрийн баатартай хамтран ажиллахаар ярилцсан байна.
Эх орны хүү болохоор эр цэргийн албаа хааж байгаа байлдагч нарт П.Цэрэндагва гуай эх оронч үзэл, хандлага, элгэн садан, эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, мөн чанар эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлаа гээд өргөн сэдвээр лекц унших аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.