0
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө зөвлөмж өгөх, судалгаа гаргах ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагчид зохион байгуулахаар болжээ.
Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгуулж, хяналт шалгалт, судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.