1
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2025.01.16) нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн л ирсэнгүй, тасаллаа.
Түүний өмнөх саруудын ирцийг харвал, тэрбээр хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 2-нд чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцжээ. Ингэхдээ 14:17 цагт ирцээ бүртгүүлсэн байгаа юм.
Түүнээс хойш хуралдаандаа нэг ч удаа суугаагүй. Арванхоёрдугаар сарын 3, 4, 5, 6, 11, 12-нд тасалсан. Арванхоёрдугаар сарын 13-нд эмнэлгийн чөлөөтэй, арванхоёрдугаар сарын 20, 26, 27-нд мөн тасалсан. Нэгдүгээр сарын 9, 10-нд чөлөөтэй, нэгдүгээр сарын 16-нд тасалсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.