0
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өнөөдөр /2025.01.17/ 06:03:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус суманд тав хоногийн өмнө буюу энэ сарын 12-нд аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Улмаар Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулснаар газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.