dobu.mndobu

“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар хэлэлцлээ

“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар хэлэлцлээ

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг 33047 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал нар ажиллаж байна.

Өчигдөр /2025.01.17/ ажлын хэсэг хуралдсан бөгөөд хуралд санал гаргасан иргэн Н.Анхзаяа, ХААИС-ын багш, доктор Г.Ганзориг, хуульч Г.Дашдэмбэрэл нар оролцлоо. ХААИС-ийн багш, доктор Г.Ганзориг “Нарансэвстэйн боомтыг нээх нь үр ашигтай юу” сэдэвт танилцуулгыг бэлтгэн ажлын хэсгийн гишүүдэд хүлээлгэн өглөө

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.