0
Өнөөдөр /2025.01.21/ 08 цагаас 08 цаг 30 минутын үед агаарын чанарын индекс Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Баянхошуу, Нэгдүгээр хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Яармаг зэрэг газруудад "бага бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байна.
Харин Нисэх, 5 буудал, Шархадад агаар "цэвэр" байгаа бол бусад газруудад "хэвийн" байна.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Тэгвэл өчигдөр /2025.01.20/ 08 цаг 30 минутаас 40 минутын байдлаар агаарын чанарын индекс Толгойт, Монгол газар, Нэгдүгээр хороололд тус тус улаан түвшинд буюу "бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байв.
Харин ихэнх газарт агаарын чанар "бага бохирдолтой" байсан бол Бөхийн өргөө, 100 айлд "хэвийн", 5 буудалд цэвэр байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.