0
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2025.01.20/ эхэлсэн билээ.
Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байгаа юм.
Тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.
Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув.
Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.
70 кг-ын дүн:
1.Т.Тулга (Хүч)
2.Б.Өсөхбаяр (МЧБХ)
3.Т.Өглөөжаргал (New Gen Team)
3.А.Анх-Эрдэнэ (Налайх)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.