dobu.mndobu

Цэргийн бүртгэл маргааш дуусна

Цэргийн бүртгэл маргааш дуусна
https://www.youtube.com/shorts/4lSTQqzmau4?feature=share

Улаанбаатар хотод 2025 оны цэргийн бүртгэл маргааш (2025.01.22) дуусна. Цэргийн бүртгэлд Монгол Улсын цэргийн үүрэгтэн болох 18-50 насны иргэд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, мөн цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд хамрагдах үүрэгтэй.

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 нас хүрсэн иргэд болон шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ баталгаажуулах ёстой. Мөн цэргийн  бүртгэлээ хугацаандаа хийлгээгүй иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000₮-өөр торгох хуулийн зохицуулалттайг анхааруулж байна.

18-50 насны эрэгтэй та 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17.00 цагаас өмнө цэргийн бүртгэлдээ хамрагдана уу.

Бүртгэл хорооны байранд 08:00-17:00 цагийн хооронд явагдаж байна. Мөн "E Mongolia" аппликейшнаар бүртгүүлэх боломжтой.

 

Бүртгүүлэх заавар: 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.